niseh-buyant-uhaa.jpg

2019-08-14 18:31
Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Иймд 2019 оны наймдугаар сарын 15-ны 07:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны […]

ub-1.jpg

2019-08-14 17:03
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор А, В, С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөөд байсан юм. Уг асуудал иргэдийн дунд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байлаа. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн дунд санал асуулга явуулахад 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгчээ. Тиймээс иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан дээрх ажлыг тодорхой […]

zasag.jpg

2019-08-14 16:04
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 […]

bus.jpg

2019-08-14 15:17
Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг энэ сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхэлжээ. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу […]

2-17.jpg

2019-08-14 13:45
Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газар гэртээ үлдсэн 2 настай хүү Н сураггүй болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн. Цагдаагийн байгууллагад 19:10 минутад энэ тухай дуудлага ирж, цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж хүүг олсон байна. Түүнийг өнөөдөр өглөө 07:15 минутад Ховд сумын Баянбулаг […]

jagsaal.jpg

2019-08-14 11:43
Албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбар нэгээр нэмэгджээ. Энэ нь мэдээж жагсаал, цуглаан д хүч нэмэгчид. Уг нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоонд худалдаачид, барилга, газар шорооны гэх мэтчилэн улирлын чанартай ажил эрхлэгчид багтдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд өдөр алгасахгүй жагсаал, цуглаан болдог болсноос ийм шинэ төрлийн ажил эрхлэгчид бий болсон нь тодорхой болжээ. Хэдэн жилийн өмнө […]

10-10.jpg

2019-08-14 11:37
Монгол Улсын иргэн 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, […]

ungut-chuluu.jpg

2019-08-14 11:33
Гаалийн ерөнхий газар энэ сарын 8-ны өдрийн 14:30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн А “Т” ХХК-ийн 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын автомашиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завдсан байна. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж […]

9-10.jpg

2019-08-14 11:31
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтаар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Элчин […]

nunt.jpg

2019-08-14 10:58
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэд доорх материалыг бүрдүүлэн Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл салбаруудад ажлын цагаар авчирч баталгаажуулна. Материалыг энэ сарын 19-23-ны өдрүүдэд хүлээн авах юм байна. Материалын бүрдэл дутуу болон анкетын мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд дараагийн шатны шалгаруулалтад орох боломжгүй болохыг НОСК-иас анхаарууллаа.