Хонконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан.

Тэмцэгчид өчигдөр (2019.08.13) дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж өнөөдөр өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг өнөөдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна.

Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-ын иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна.

• Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах.

• HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах.

• Олон хүн цугласан газраас хол байх.

• 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,

2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai,

2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon ,

2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central,

2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Мертоны үйл ажиллагааг саатуулах”

2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty

Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/

Утас: +852 25222400

АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096

МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн