“Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангиллын тийзийн үнийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдлээ.
Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзийн үнийг 10 хувиар бууруулан хэрэгжүүлсэн юм.
“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлддэг. Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа юм байна.