Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор А, В, С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөөд байсан юм. Уг асуудал иргэдийн дунд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байлаа.
Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн дунд санал асуулга явуулахад 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгчээ. Тиймээс иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан дээрх ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон байна.