haan-bank-1.jpg

2019-09-16 17:41
Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж, их дээд сургуулийн босго алхсан нэгдүгээр курсийн шинэхэн оюутнуудад эрч хүч, урам зориг өгч, басхүү мэдлэг мэдээлэл, туршлага хуваалцан, “Хамтдаа суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнгөрсөн ням гарагт “Crocus event hall”-д боллоо. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Unread”-тэй хамтран […]

zasgiin-gazriin-udurlug-2019.jpg

2019-09-16 16:59
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх өдөрлөгийн нээлт өчигдөр (2019.09.16) боллоо. Тус өдөрлөгийг энэ сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны харьяа агентлаг, байгууллагууд иргэдэд […]

27-2.jpg

2019-09-16 15:31
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв. Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник, […]

guuren-garts-1.jpg

2019-09-16 15:21
Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, Замын цагдаагийн баруун урд талын дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр (2019.09.16) нээлээ. Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Улаанбаатарчууд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсанаа дурьдаад, түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би […]

24-2.jpg

2019-09-16 15:17
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газрын үзлэг шалгалтаар, тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хохироогоод цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг олж тогтоожээ. Улмаар хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай эрэн сурвалжилж Архангай аймгийн […]

01-16.jpg

2019-09-16 14:37
Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн […]

21-4.jpg

2019-09-16 12:38
Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг өнгөрсөн онд байгуулсан. Монгол Улсад 2018 оны байдлаар 105730 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа ажээ. Үүний 35589 нь Улаанбаатар хотод, бусад нь хөдөө орон нутагт амьдардаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 92.5 хувь нь 15-аас дээш насныхан юм. Хөдөлмөр эрхлэлтийн тухайд […]

12-10.jpg

2019-09-16 12:13
-Цагдаагийн байгууллага Хар тамхитай тэмцэх чиглэлээр ЗӨВ бодлого баримталж, хэрэгжүүлж байна хэмээн олон нийт дэмжиж байна-  Ийм эрсдэлтэй цаг үе, заагт Монгол Улс ирчихээд байна. Түгшүүртэй сонсогдож байгаа ч ирээдүй хойч үе маань цагаан тахал руу улам бүр татагдсаар байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины хор хөнөөлийн талаар нухацтай дуугарч залуустаа аюулыг сэрэмжлүүлж эхлээд […]

16-8.jpg

2019-09-16 11:03
”Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Жарантайн Жаргалсайхан 2017 оноос эхлэн хүнд өвчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг […]

13-10.jpg

2019-09-16 10:26
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс нүцгэн эмэгтэй цогцол олджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлж буйгаар /2019.9.15/ өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс нүцгэн эмэгтэйн цогцос, хэргийг шалгаж байгаа гэдгээ хэллээ. Тус хэргийн газарт цагдаа  нар хамгаалалт аван ажиллаж байгаа бөгөөд хэрэг гарсан учир шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.