1tsasan-shuurga-1024x597.jpg

2020-02-28 07:37
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн […]

westbnsf.jpg

2020-02-27 16:57
УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар гуравдугаар сарын 2-ноос эхлэх байсан нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа. Монголын хилээс 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм. Экспортыг эхлүүлэх хугацааг сунгасныг УОК-ын […]

5e4f44f67f772.jpeg

2020-02-27 16:28
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон чиглэлд үр дүнтэй ажлуудыг шат дараалалтайгаар авч ажиллаж байгаа аж. Үүний нэг алхам нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал тус ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгонд хяналт, шалгалтын ажлыг мэргэжлийн албадтай хамтран зохион байгуулсан байна. Эл хяналт, шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүй […]

5e4e27c4db3d0.jpeg

2020-02-27 16:20
Ховд аймгийн Жаргалант сумын иргэдэд нийт 40 мянган ширхэг амны хаалтыг үнэ төлбөргүй олгож байна. Шинэ төрлийн коронавирус буюу “ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ховд аймгийн оёдлын үйлдвэр, цехийг түшиглэн амны хаалт үйлдвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл амны хаалтыг төв суурин газарт амьдарч буй иргэдэд үнэ төлбөргүй олгох ажил өнөөдрөөс […]

image1_1480580640.jpg

2020-02-27 16:00
Халдваргүйтгэл хийх ариутгалын бодис дутагдсан нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм.

ab148a7ed32a12180a8ff3fc8e5faeaf_201818.jpg

2020-02-27 15:48
Улсын Онцгой комиссын 2020.02.26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр […]

Seoul-National.Assembly-02-1024x681.jpg

2020-02-27 15:31
БНСУ-д коронавирусний халдвар ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, Умард Гёнсан муж, Дэгү хотод халдвар авч буй хүний тоо буурахгүй хэвээр байна. Халдвар авсан хүний 80 гаруй хувь нь Дэгү хот (1017), Умард Гёнсан мужид (321) тогтоогдож байна. БНСУ-ын Засгийн газраас онцгой байдлын түвшинд ажиллаж байна. Хорио цээр, эмнэлгийн байгууллагын хүн хүчийг эрс нэмэгдүүлж, олон нийтийн арга […]

unnamed-1-10.jpg

2020-02-27 14:51
Монгол Улсын хүн ам 2040 гэхэд 4.5 саяд хүрнэ. Тиймээс хот төлөвлөлтийг сайтар анхаарах шаардлагатай. Хүн амын өнөөдрийн өсөлтөөр таамаглахад 20 жилийн дараа Монгол Улсын хүн ам 4.5 саяд хүрнэ гэж Үндэсний статистикийн газраас тооцоолжээ. Тиймээс тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд хот төлөвлөлтийг сайтар анхаарах хэрэгтэй юм. Тухайлбал үйлдвэр, үйлчилгээ, хүн амын шилжилт хөдөлгөөн суурьшлын бүс зэргийг […]

no-image.png

2020-02-27 14:27
Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн […]

01ef1eaa-59bf-44a2-8fbf-9422be6e11d3.jpg

2020-02-27 14:17
Шинэ коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн, иргэдийг олноор цуглуулахгүй байх үүднээс энэ оны хоёрдугаар сарын нийгмийн даатгалын тайланг хуулийн хугацаанд ЦАХИМААР ирүүлэхийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс нягтлан бодогч, холбогдох албан хаагчдад уриалжээ. Тайланг хэвлэмэл хэлбэрээр  гуравдугаар сарын  тайлантай хамтатган 2020 оны дөрөвдүгээр сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ. Мөн шуудангаар илгээж болох аж. Түүнчлэн 2020 оны […]