Онцгой комиссоос гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймаг, сумруу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 08.00 цаг хүртэл хориглож, хугацааг нь сунгасантай холбогдуулан Ховд аймгийн төв Жаргалант суманд ажиллаж байсан байнгын 4 пост дээр дахин 2 постыг нэмж, цагдаагийн газрын тусгай бүлгийн алба хаагчид нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байна.
Хязгаарлалт тогтоосон хугацааг сунгасантай холбоотойгоор 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Жаргалант сумын байнгын хяналтын постоор нэвтрэхээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дараалал үүсгэсэн байдалтай байна.
Постоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу эмнэлгийн яаралтай тусламж, албан томилолт /ажлын зайлшгүй шаардлага/, ар гэрийн гачигдлын улмаас нэн яаралтай хот, сумаас гарах шаардлагатай болсон иргэд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн аймаг, сумдын шуурхай штабаас нэвтрэх бичиг, зөвшөөрлийн хуудсаар нэвтрэх бөгөөд бусад тохиодолд нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.