2020-02-28 07:451min00

Дундговь аймгийн хэмжээнд 104 алба хаагч 24 цагаар хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж байна

1dg

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр автозам, галт тэрэг, аймаг, сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Дундговь аймгийн хэмжээний хяналтын постыг 2-оор нэмэгдүүлэн аймгийн цагдаагийн газар 72, онцгой байдал 14, мэргэжлийн хяналт 13, авто тээврийн газар 5 нийт 104 алба хаагч 24 цагаар хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмж сэрэмжлүүлэгийг хэрэгжүүлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.