2020-04-20 15:39
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа. Хотын Захирагчид АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг нар эмнэлгийн үйл ажиллагаа болон тасгуудын тоног төхөөрөмж, ажилчдын бүрэлдэхүүнээ танилцуулав. “АШУҮИС-ийн эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 […]










