Нийслэлийн авто зам хөгжлийн газраас 2020 онд авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг танилцуулахдаа шинээр дугуйн зам барих төслийн талаар дараах мэдээллийг өглөө.

Дугуйн 52 км шинэ замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийнэ. Өмнө нь тэмдэг тэмдэглэгээгээр хийх үед будаг нь ховхрох, гандаж харагдахгүй болох зэрэг сөрөг талууд байсан бол энэ удаад дугуйн хатуу хучилттай зам тавьснаар дээрх дутагдал гарахгүй юм.

Мөн Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл дугуйн зам барина. Ингэснээр мэргэжлийн дугуйчид болон иргэд дугуйгаар зорчих, Налайхаас иргэд заавал нийтийн тээвэр, өөрийн автомашинаар зорчих шаардлагагүй болно гэлээ. Унадаг дугуйгаас гадна цахилгаан дугуй  ч хэрэглэх иргэдийн тоо өссөн.

Нийслэлийн иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр зорчдог, 6.5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксиддаг, 2.4 хувь нь унадаг дугуй, мопедоор зорчдог бол 49.2 хувь нь автомашинаар зорчдог гэсэн судалгаа байгаа учир түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахын тулд дугуйн замыг шинээр барихаар болжээ.

Төвийн хэсгүүдээр тэр дундаа дараах чиглэлд дугуйн зам барина.

  • Таван шар – Саппаро
  • Саппаоро – Баянбүрд
  • МУБИС – Зүүн 4 зам
  • Зүүн 4 зам – Офицеруудын ордон
  • Яармагийн гүүр – Маршалын гүүр – Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам барина гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн