corona.png

2020-04-21 14:21
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Интермед эмнэлэгт үйлчлүүлсэн 69 настай иргэний шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл тус иргэний PCR шинжилгээ сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл тус иргэн шинэ коронавирусийн халдваргүй гарчээ.

123456.png

2020-04-21 13:21
Өнгөрсөн долоо хоногт бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Ё.Баатарбилэг: “Нэгдүгээр ангид орох хүүхдэд зориулсан зөвлөмжийг эцэг, эхэд нь хүргүүлж байна. Энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид орох тооцоо бий. Зуны сард зохион байгуулах […]

IMG_2711-1024x683.jpg

2020-04-21 13:18
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулжээ. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд […]

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd.jpg

2020-04-21 12:32
Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Засгийн газрын хуралдаанаар хүндэрсэн нөхцөлд хариу арга хэмжээг шуурхай авах, нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох чиглэлийн дадлага сургуулилалт хийх үүрэг чиглэл өгсөн. Дадлага сургуулийг тавдугаар сарын эхээр зохион байгуулна. Энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Энэ удаагийн дадлага сургуулилалтад ард иргэдийг оролцуулна. […]

21042020-1587440447-1351451336-havdar_albadan2.jpg

2020-04-21 12:06
Хавдар судлалын үндэсний төвийн хойд хэсгийн гарцыг нэмэгдүүлэхээр автомашины таван гражийг албадан буулгаж байна. Энэ сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу дээрх гражийг албадан буулгаж, орц гарц нээж байгаа юм.

00ma7rookat-1.jpg

2020-04-21 11:45
Шатахууны үнэ буурснаар чанар муу байна, дутуу шахаж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд гараад байгаа билээ. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, АМГТГ-ын Төв лаборатори болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран өчигдөр гэнэтийн шалгалт хийж, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллалаа. Шалгалтын явцад: Стандартчилал хэмжил газраас […]

unnamed-4-3.jpg

2020-04-21 11:30
Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр товлосон юм. Хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн ба дөнгөж сая шүүх хуралдааныг тавдугаар сарын 13 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Сануулахад, Нийслэлийн Засаг дарга […]

13.png

2020-04-21 11:05
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоогоод буй. БСШУЯ-аас мэдээлснээр улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа аж. Гэвч теле хичээлийг CD, DVD-д хуулан зарж ашиг олох үйлдэл гарч буйг Боловсролын яамнаас анхаарууллаа. Иймээс иргэдийг ийм төрлийн зар мэдээнд хууртахгүй байхыг мөн анхаарууллаа. Мөн теле хичээлийг www.econtent.edu.mn, […]

turgenhool.jpeg

2020-04-21 10:21
1950-аад оны үеэс эхлээд дэлхийн улс орнуудад ихээхэн дэлгэрч, хоол хүнсний хэрэглээний 60-70 хувийг эзэлдэг, богино хугацаанд боловсордог хоолны төрлийг бид бүхэн түргэн хоол гэж нэрлэдэг билээ. Тэгвэл та бүхэндээ түргэн хоолны бие махбод болон амьдрал ахуйд хэрхэн нөлөөлдөг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 1.Түргэн хоол санхүүд хэрхэн нөлөөлөх вэ? Хүнсний Институтийн Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос гаргасан судалгаагаар олон айл өрх […]