Уханиас бууралтаад ирсэн эмч эцгээ охин нь таньсангүй
2020-04-21 14:50

Ван Бэньсю Ухань хотын эмнэлэгт хоёр сарын турш коронавирустэй тэмцээд, Гуйжоу муждаа эргэн иржээ.
Энэ хоёр сарын хугацаанд маш их ачаалалтай ажилласан тэрбээр бие болоод сэтгэл санааны хувьд асар их ядарчээ.
Тэрбээр гэртээ хурдан харьж, гэр бүлтэйгээ уулзах тэр сайхан их л удаан хүлээсэн боловч хүссэн шиг нь сайхнаар угтан авсангүй. Учир нь гурван настай охин нь ихэд ядарсан эцгийгээ огт таниагүй гэнэ.
Ван Бэньсю энэ хоёр сарын их ачаалалтай ажлаасаа болоод цал буурал болоод иржээ. Тэрбээр гэртээ ирээд охиноо нэрээр нь дуудахад охин гэрэвшингүй харж зогссоноо “Та хэн бэ?” гэж асууж гэнэ. Охин эцгийгээ таниад, тэврүүлэх хүртэл нэлээд хэдэн минут болсон аж.
Эх сурвалж: fishki.net
Орчуулсан Э.МАРТ