Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал 1992 онд 860.1 мянга байсан бол 2019 онд 1 273.9 сая болж 413.8 мянган хүнээр өсжээ.
Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 1992 онд 274.5 мянга байсан бол 2019 онд 832.2 мянга болсон байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1992 онд 71 хувьтай байсан бол өнгөрсөн онд 54.4 хувь болж буурчээ. 1992 онд 6.3 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин 2019 онд 10 хувь болж өсжээ.
2009 оноос өмнөх онуудад ажилгүйдэл, ажилгүйдлийн түвшинг зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн хүрээнд тооцдог байсан аж. Харин 2009 оноос эхлэн нийт ажилгүй иргэдээр тооцож байгаа гэдгийг онцоллоо.