Д.Нямхүү: COVID-19-өөр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс коронавирус илэрлээ
2020-11-06 11:23
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр хоногт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр дөрвөн хүн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч эрэгтэй 30 настай, мөн жолооч 40 настай эрэгтэй Беларусь улсын иргэд юм. […]










