Өнөөдөр 11 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 310 дахь (өндөр жил бол 311 дэх) өдөр юм. Мөн он дуустал 55 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 06. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 21. Баасан гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1 хэм дулаан байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

• 1925.11.06: БНМАУ-ын II Их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа   байгуулах тухай”, “Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах   ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг   хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.

• 1985.11.06: БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов.

• 2012.11.06: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад   оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

• 1923 оны энэ өдөр Польшид Краковын бослого эхэлжээ.
• 1986 оны энэ өдөр Алекс Фергюсон Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчаар         томилогдов.
• 1995 оны энэ өдөр “Queen” хамтлагийн Фредди Меркьюритэй хамгийн сүүлийн цомог худалдаанд гарсан   байна.

 Энэ өдөр төрөгсөд:

• 1975 он — Монголын жүжигчин Луушааны Баттулга
• 1990 – Exo хамтлагын гишүүн асан, жүжигчин Крис(Вү И Фан)
• 1992 – Girl’s Day хамтлагын гишүүн Yura(Kim Ah-Young)

Тэмдэглэлт баярууд:

• Дайн, зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахыг эсэргүүцэх олон улсын өдөр.
• Хүний гарт үрэгдсэн ан амьтны дурсгалын өдөр юм.
• Доминикан, Тажикистанд Үндсэн хуулийн өдөр
• Узбекистанд Соёлын салбарын ажилтнуудын, АНУ-д Саксофон хөгжмийн өдөр

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн