Дорнод аймгийн төвд амьдарч байгаа зорилтот бүлгийн 200 өрхөд хүнс, нүүрсний дэмжлэг үзүүлжээ. Аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллагуудад үүрэг өгснөөр ХХҮГ, ХГЗХГ, Улаанзагалмайн хорооноос хүнсний хомсдолд орж болзошгүй өрхүүдийн судалгааг гарган ийнхүү хамруулсан гэв. Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин тогтоох үнэлгээ хамгийн доод буюу 0-302,1 ба түүнээс […]