Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж буй.
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 14-нөөс “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, тус сарын 17-ны өдрөөс сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв дээр байгуулжээ.
Мөн арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж эхэлсэн.
Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын хоёр баг нийт 7,197 хүнд шинжилгээ хийлгэжээ.
Ингэснээр нийтдээ 89,828 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа юм. Шинжилгээний цэгүүдэд 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар