tui.jpg
2022-08-24 14:00
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан  байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 8 сарын 24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай шатсан ажээ.

javhlan.jpg
2022-08-24 13:52
Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.24/ ээлжит хуралдаанаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна. Сугалаа […]

tums.jpg
2022-08-24 13:31
Монгол Улсын засгийн газар өнөөдөр /2022.08.24/ ээлжит хуралдаанаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, ” Энэ оны урьдчилсан балансаар 470,3 мянган тонн үр тариа үүнээс 441,4 мянган тонн улаан буудай, 234,1 мянган тонн төмс, 125,8 мянган тонн хүнсний ногоо, 55,7 мянган тонн тосны ургамал, 104,4 мянган тонн тэжээл хүлээж […]

tugjrel.jpg
2022-08-24 13:20
Түгжрэлийг бууруулах асуудлаар Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан. Тэгвэл автомашиныг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах асуудлыг маргааш, нөгөөдрөөс эцэслэн шийднэ болжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм.

mend.png
2022-08-24 12:51
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан : Хөдөө аж ахуйн зээл дээр өнгөрсөн жил 180 тэрбум төгрөгийн гурван үе шаттай гаргахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 245 тэрбум төгрөг олгосон байна. Ноолуур бэлтгэхэд 145 […]

dulaan.jpg
2022-08-24 12:44
Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгч эхэлнэ хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ компаниас мэдээллээ. Харин албан байгууллага, ААН-ийн хувьд дулаанаа авах хүсэлт гаргасан тохиолдолд холболт хийнэ гэв. Ингэснээр заавал аравдугаар сарын 1-нээс дулаан өгнө гэхгүй тухайн хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлэх юм байна. 2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар […]

bat1.png
2022-08-24 11:46
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүнд суртал үзүүлсэн албан тушаалтныг шууд өөрт нь мэдэгд гэжээ. Тодруулбал “Аливаа зөвшөөрөл хүнд сурталгүй шууд гарч байгаа. Иймд дунд, доод шатанд авлига өгч ажил бүтээдэг байдлаа зогсоох хэрэгтэй. Хүнд суртал үзүүлж байгаа албан тушаалтнуудыг шууд Сайдад мэдэгдэнэ үү.”гэжээ.

shuud.jpg
2022-08-24 11:33
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ. Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан […]

1552371645_tsagdaa-3.jpg
2022-08-24 11:28
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт наймдугаар сарын 23-ны өдөр нийт 1888 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1480, гэмт хэргийн шинжтэй 101, гэр бүлийн хүчирхийлэл 77, согтуугаар машин жолоодсон 92 иргэнийг саатуулан арга хэмжээ авчээ.