Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан : Хөдөө аж ахуйн зээл дээр өнгөрсөн жил 180 тэрбум төгрөгийн гурван үе шаттай гаргахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 245 тэрбум төгрөг олгосон байна. Ноолуур бэлтгэхэд 145 төлөвлөснөөс 100 тэрбум төгрөг олгосон Газар тариаланд 101 тэрбумаас 71 тэрбум төгрөг олгосон Төмс хүнсний ногоонд 50 тэрбумаас 27 тэрбум төгрөг ногоочид руу гарсан байна. Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрүүдэд 40 тэрбум төгрөгийг хавар гаргаснаас гүйцэтгэлээр 38 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ жилийн намрын ургац хуралтын дүн дээр үндэслэн 10 нэр төрлийн ногоонд хүнсний урамшуулал олгоно. Үүний цахим бүртгэлийн программыг хийж, бүх тариаланч, ногоочдтой уулзаж сургалтуудыг хийсэн. Ингэснээр Хөдөө аж ахуйн зээл дээр ногоочид зээл авах баталгаа нь болно гэв.
1 comment
Энэ газар тариалангийн хэдэн хулгайчууд ханаж цадах болоогүй юм уу . Газар нь үнэгүй түрээсгүй өчнөөн хөнгөлөлттэй зээл авна.Техник тоног төхөөрөмж нь урт хугацааны маш их хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр авсан.Энэ муусайн новшнуудыг даврааж байхаар импортоор хямдхан гурил төмсөө авъя.