Тэтгэвэртээ гарсан хамаатнаа Шадар сайд томилуулсан гэв үү –

ХХЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Шалган нэвтрүүлэх боомтын 0218 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Д.Мөнхчулууныг хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад багагүй хугацаа өнгөрсөн. Хилийн цэргийнхэн болон АТГ-ынхан түүнийг шалгаж буй гэх мэдээллийг ихэд нууцалж буй юм билээ.

Магадгүй хил хамгаалах байгууллагаас тэтгэвэртээ гараад олон жил болж байхад нь буцаан авч, цэргийн цолыг сэргээн, дээрх ангийн захирагчаар томилсонд нь хилчид тааламжгүй ханддагтай ч холбоотой байх магадлалтай. Хурандаа Д.Мөнхчулууныг буцаан хилийн цэрэгт авч, ангийн захирагчаар томилуулахад түүний хамаатан, Шадар сайд Ө.Энхтүвшин нөлөөлсөн гэх яриа ч хилчдийн дунд байдаг юм билээ.

Юутай ч Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Д.Мөнхчулууны хувьд шонхор баригч арабуудын зуучлагч Маржангуль гэх казах эмэгтэйгээс их хэмжээний хахууль авч байгаад ЭЦА-ныханд үйлдэл дээрээ баригдсан юм байна. Түүнийг есдүгээр сарын дундуур саатуулан цагдан хорьж шалгаж эхэлсэн аж. Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй бөгөөд ХХЕГ-аас 0218 дугаар ангийн захирагчийн албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Б.Нямбатыг томилсон байна.

Эх сурвалж: Г.Равжаа Өнөөдөр сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн