ИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдрийн 09:30 цагт товлогдсон ч шүүгдэгч хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 13-н хүртэл хойшлуулжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгаас “Ар гэрийн гачигдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гаргажээ.
Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9-р зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэж заасан тул шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг тус тус харгалзан нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14:30 цагт хийхээр товыг тогтоож, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.