Хүн эрт орой хэзээ нэгэн цагт хөгширдгийг Холливудын одод ч тойрон өнгөрдөггүй билээ. Зарим нь хэнд ч анзаарагдалгүйгээр чимээгүйхэн өтөлж байхад зарим нь танигдахын аргагүй болох нь бий.
Мэдээж санхүү, нийгмийн байдлаасаа шалтгаалан одод хөгшрөх нь удаан хэдий ч бүгд л залуу насаа эргүүлэхийг хичээх нь үгүй. Тэгвэл эр зоригоороо гайхшируулж бишрүүлсээр ирсэн тулаантай, боевик киноны алдартай баатрууд хэрхэн өтөлснийг хүргэе. Энд хамгийн алдартай боевик киноны одод хэрхэн өөрчлөгдсөнийг үзүүллээ.
Жеки Чан, 65 настай
Хонконгийн жүжигчин, кино найруулагч, орлон тоглогч, продюсер тэрбээр бүхий л кинондоо ямар нэгэн орлон тоглогчгүйгээр, өөрөө тоглодог гэдгээрээ алдартай. Мөн сайн үйлсийн элч. Олон ном бичсэн төдийгүй Аялал жуулчлалын бизнест багшилдаг, өөрийн гэсэн хувцасны брэндтэй. Нас ахиж байгаагаа хошигнон хүлээн авч, сэтгэлдээ хүүхэд хэвээрээ гэдэг байна.
Арнольд Шварценеггер, 72 настай
Калифорни мужийн 38 дахь амбан захирагч, жүжигчин, бодибилдингийн тамирчин, мөн дэлхий дахинаа алдартай “терминатор”. 72 насандаа ч бие хаа сайхан хэвээр. Одоог хүртэл киннд тоглож, улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хөдөлгөөнтэй эрүүл амьдралыг эрхэмлэсээр байна.
Ван Дам Жан-Клод, 58 настай
Алдартай жүжигчин, тулаантай зураг авалт зохион байгуулагч, найруулагч, тулааны урлагийн мастер, бодибилдингийн тамирчин. 1979 онд Бельгид “Бельгийн мистер” аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй аварга болсон. Бие хаа нь сайхан, спортоор идэвхтэй хичээллэдэг хэвээр байна.
Сильвестр Сталлоне, 73 настай
Продюсер, кино зохиолч, мөн гайхалтай жүжигчин. 50 гаруй кинонд тоглосон. Рокки, Рэмбо, Ялагдашгүй зэрэг кинонуудын зураг авалтад оролцсон. 2015 онд “Алтан бөмбөрцөг” хүртсэнээс гадна олон шагналын эзэн болсон. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хэвээр.