АТГ-д шалгагдаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатар нарыг 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн мягмар гарагт тэдний гэр, ажлын байранд нь нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ.
Ц.Даваацэрэнг албан тушаал эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн найз, нэгэн компанийн захирал Б.Отгонбаатарыг үйлдвэртэй хамтарч бизнес хийхдээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг АТГ прокурорын байгууллагад өчигдөр хүргүүлсэн бөгөөд НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал гаргажээ.