Улаанбаатарт Ялтын бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөө босно

2017-05-09 08:581min0
yaltiin geree 1945

Одоогоос 72 жилийн өмнө буюу 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Гитлерийн эсрэг эвслийн гишүүн гурван их гүрний удирдагчид Ялтад уулзсан байдаг. ЗСБНХУ-аас И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Д.Рузвельт, Их Британий Ерөнхий сайд У. Черчилль нарын оролцсон уулзалтын үр дүнд “Ялтын гэрээ” байгуулагдаж, дэлхийн газрын зураг шинээр зурагдахын хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тухайн үеийнх нь хил хязгаараар бүрэн тусгаар тогтнуулах асуудлыг шийдвэрлэсэн билээ.

Ялалтын баярын энэ өдөр (2017.05.09) Улаанбаатар хотод Ялтын бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөө босох гэж байна. Их Засаг Олон улсын их сургуулийн II дугаар цогцолборын өмнөх талбайд босох гэрэлт хөшөөний нээлтийн ёслол 12.00 цагт болно. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй