Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ
2026-05-28 10:001min

НЭМҮТ жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор таних тэмдгийг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр тарааж эхэлсэн талаар мэдээлэв.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс (НЭМҮТ) жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлснийг мэдээллээ.
Энэхүү таних тэмдэг нь жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тараагдсан байна.
Таних тэмдгийг хэрэглэх нь олон нийтийн газар, нийтийн тээвэр болон үйлчилгээний орчинд жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай дэмжлэг, хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ.
Мөн жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд бусдад жирэмсэн гэдгийг мэдээлэх боломжийг нэмэгдүүлж, ээлтэй дэмжлэгтэй нийгмийн орчныг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
