2026 оны тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

2026-05-07 09:001min
20260507-090020-file.jpeg
2026 оны тавдугаар сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг тодорхой өдрүүдэд олгох хуваарийг танилцууллаа.

2026 оны тавдугаар сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг олгох хуваарийг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг 14, 26-ны өдрүүдэд олгоно.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 26-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмж 20-нд олгогдоно.

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг 14-нд, насны хишгийг 25-нд, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 26-нд олгох юм.