“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг өвлөгчдөд шилжүүлэх шийдвэр гарлаа

2026-04-29 13:001min
20260429-130022-file.jpeg
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нас барсан иргэдийн хувьцаа, ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүл нь өвлөн авах боломж бүрдлээ. Шийдвэр 2024 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх тухай шийдвэр гарлаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан 130,000 гаруй иргэний хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүл нь өв залгамжлан авах боломж бүрдлээ. Тус тогтоол 6-р сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр тусгагдсан байна. Одоогийн зохицуулалтаар Өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авах хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг бүрдүүлэн брокерын компанидаа хандсанаар хувьцааг өвлөн авдаг.