Төв аймагт цэргийн албан хаагч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ
2026-04-29 11:001min

Төв аймгийн Мөнгөнморьт суманд цэргийн албан хаагч боомилж нас барсан тухай дуудлага ирсэн бөгөөд шалтгааныг тодруулах шалгалт үргэлжилж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Харзтайн ам орчимд малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч энэ сарын 22-ны өглөө 07:50 цагт боомилж нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, уг хэрэгт холбогдох мэдээллийг шалгаж, нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна.
