Замын-Үүд дэх гаалийн албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Энэхүү шалгалтын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулж, гурван сэжигтнийг баривчлах арга хэмжээ авсан байна.
Авлигатай тэмцэх газраас мэдээлснээр, гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа аж.
Мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар Алдарт уяач С.Дамжабав томилогдсон байна.
