Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалгаа хийв

2026-04-15 11:301min
20260415-113024-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчныг нарийвчлан судлах ажил хийгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У. Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Баруун Тооройн баянбүрдэд мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, судалгааны дээж авлаа.

Ажлын үеэр 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, амжилттай хүзүүвчийг зүүж, эд болон үсний дээжийг авч судалгаанд ашиглахаар бүрдүүлсэн байна.

Шинэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахын зэрэгцээ бичлэг хийх чадвартай бөгөөд энэ нь мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжийг олгож байна.