Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар өдөртөө нэмэх градусыг давж дулаарч байна

2026-04-02 11:301min
20260402-113022-file.jpeg
2026 оны 3 дугаар сарын 30-наас Монгол орны нийт нутгаар өдөртөө нэмэх градус давсан дулаан ажиглагдаж байна. 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд зарим нутгаар хур тунадас, салхи ширүүсэх төлөвтэй байна.

2026 оны 3 дугаар сарын 30-наас эхлэн Монгол орны нийт нутгаар өдөртөө нэмэх градус давсан дулаан цаг агаар ажиглагдаж байна. 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 15 хувьд цасан бүрхүүл тогтсон талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2026 оны 4 дүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөвт төв болон зүүн аймгууд, говийн зарим нутгаар хур тунадас орж, 6-нд зүүн аймгуудын зарим газарт нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна гэж үзэж байна.

Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол 4, 5-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температурын хувьд нутгийн зүүн хагаст шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +1…-4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ орчмоор шөнөдөө -6…-11 градус, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус, өдөртөө +5…+10 градус дулаан байх төлөвтэй байна.