Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаав

2026-02-26 11:001min
20260226-110030-file.jpeg
2024 оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзаж буцаасан бөгөөд буцаагдсан иргэдийн дийлэнх нь визийн нөхцөл зөрчсөн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны нэгдүгээр сард 8 улсын нийт 95 гадаадын иргэнийг Монгол Улсын улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзаж буцаасан байна. Буцаагдсан иргэдийн улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистаны 4, Непалын 4, ОХУ-ын 2, Филиппиний 2, Киргизийн 2, Азербайжаны 1 иргэн байна. Тэдгээр иргэд нь хилээр нэвтрэхдээ ирэх зорилгоо тодорхой тайлбарлаж чадаагүй, зорчих зорилгод нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тухайн улсад байх эсвэл буцах хөрөнгийн эх үүсвэрээ баталгаажуулж чадаагүй, мөн визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр хил дээрээс буцаагдсан байна.