Монголын баг 2026 оны Ice Alaska мөсөн сийлбэрийн тэмцээнд дэд байр эзэллээ
2026-02-26 12:001min

2026 оны Ice Alaska мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг дэлхийн 11 орны шилдэг уран бүтээлчдээс дэд байр эзэллээ.
2026 оны Ice Alaska дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон баг Дэд байр эзэллээ.
Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын хэмжээний хамгийн том мөсөн сийлбэрийн уралдаан юм.
Нийт 11 орны шилдэг уран бүтээлчдээс шалгаран Дэд байранд орсон уран сийлбэрчдэд баяр хүргэе.
Монгол улсыг төлөөлөн оролцсон уран сийлбэрчид нь СТА Х. Алтанхүү, СТА Ц. Батмөнх, СТА Д. Энхбат, СТА Д. Мөнхтуул нар юм.
