Цагаан сарын битүүний ажлын өдөр бямба гарагт нөхөж ажиллана
2026-02-26 10:301min

Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг бямба гарагт шилжүүлж, төрийн байгууллагууд нөхөж ажиллахаар боллоо. Хувийн хэвшил дотоод зохион байгуулалтаараа шийдвэр гаргана.
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн 2026 оны хоёрдугаар сарын 17-ны мягмар гарагт тохиосон юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Иймд 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт төрийн байгууллагууд нөхөж ажиллах юм. Харин хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагууд энэ өдрийн ажлын зохион байгуулалтыг өөрсдийн дотоод шийдвэрээр зохицуулах боломжтой гэж мэдэгдэв.
