Дорнодод автомашинтай малчид сураггүй байсан ч эсэн мэнд олджээ
2026-02-26 10:001min

Дорнод аймагт автомашинтайгаар малдаа яваад сураггүй болсон 3-37 насны дөрвөн иргэнийг онцгой байдлын алба эрэн хайж, эсэн мэнд олжээ.
Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаат багийн “Цагаан хонхор” орчимд хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай малдаа яваад сураггүй болсон 3-37 насны дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааны үр дүнд хоёрдугаар сарын 25-ны өдрийн 12:50 цагт эсэн мэнд олжээ.
Онцгой байдлын албаны мэдээллээр, сураггүй болсон иргэд нь хоёр төрлийн Land Cruiser маркийн автомашинтай байсан бөгөөд тус багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад олдсон байна.
Эрэн хайх ажиллагааг Гурванзагал сумын мэргэжлийн ангийнхан зохион байгуулсан бөгөөд сураггүй болсон иргэдийн нэрс нь Х (34 настай, эрэгтэй), М (32 настай, эмэгтэй), Х (37 настай, эрэгтэй), А (3 настай, эрэгтэй) байна.
