Лили Коллинз “Breakfast at Tiffany’s” шинэ хувилбарт Одри Хепберний дүрийг бүтээнэ

2026-02-26 09:301min
20260226-093031-file.jpeg
Лили Коллинз "Breakfast at Tiffany’s" киноны шинэ хувилбарт Одри Хепберний дүрийг бүтээхээр болжээ. Кино нь Сэм Уоссоны баримтат номоос сэдэвлэсэн бөгөөд найруулагчийн нэр одоогоор тодорхойгүй байна.

Netflix-ийн хит цуврал “Emily in Paris”-ийн гол дүрийн жүжигчин Лили Коллинз 1961 оны романтик инээдмийн “Тиффани дахь өглөөний цай” /”Breakfast at Tiffany’s”/ киноны шинэ хувилбарт домогт жүжигчин Одри Хепберний дүрийг бүтээхээр болжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн Инстаграм хуудастаа “Энэ нь нэр төрийн хэрэг бөгөөд туйлын их баяртай байна” гэж бичсэн байна.

Одоогоор нэр нь тодроогүй уг кино нь Сэм Уоссоны “Fifth Avenue, 5 AM: Audrey Hepburn, Breakfast at Tiffany’s and the Dawn of the Modern Woman” хэмээх баримтат номоос сэдэвлэсэн бөгөөд кино зохиолыг Алена Смит бичиж байгаа аж.

Найруулагчийн нэр одоогоор зарлагдаагүй байна.

Жүжигчин Коллинз өөрийн Инстаграм хуудсандаа “10 гаруй жилийн туршлага хуримтлуулж, Одриг насан туршдаа биширч ирсний эцэст энэ мэдээг хуваалцаж буйдаа таатай байна. ‘Нэр төрийн хэрэг’, ‘баяртай байна’ гэдэг үгс миний мэдрэмжийг бүрэн илэрхийлж чадахгүй” гэжээ.