УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Н.Учрал өвөг дээдсээс өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн, дэлхийд ондооших өв соёл, тусгаар улсынхаа үнэт бүхнийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний Дархлаа” санаачилга гаргаж, цагаан сарын шинийн нэгний өдөр үндэсний спортын төлөөлөлтэй уулзлаа.
УИХ-ын дарга Н.Учрал, Бөхөд хайртай, хурдан моринд элэгтэй, сур шагайн спортоо дээдэлдэг түмэн олныхоо уухайн түрлэгийг элдэв маргаан, үл ойлголцолгүй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрэмбэ дараатай хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр санал солилцлоо. Дархан аваргууд, тод манлай уяачид, улсын мэргэн харваачдадаа талархал илэрхийлье.
УИХ-ын даргын хувьд Үндэсний өв соёлоо дээдлэн хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг төр, иргэн хамтдаа манлайлан хэрэгжүүлж, “Үндэсний Дархлаа”-тай улс байхыг уриалж байна гэв.











