Богдхан уулын амьтдад өвс, тэжээл тогтмол тавьж байна
2026-01-30 13:011min

Богдхан уулын хамгаалалтын захиргаа зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг хадгалах зорилгоор өвс, тэжээл тавих цэгүүдийг судалгаанд үндэслэн тогтоож, 2025 оны 11 дүгээр сараас эхлэн тогтмол өвс, тэжээл өгч байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчныг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хадгалах, идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын амьтдад өвс, тэжээл, хужир тавих цэгүүдийг хөхтөн амьтны тархцын судалгаанд үндэслэн тогтоосон байна. Судалгаагаар нийт 14 цэгийг тогтоож, 2025 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн долоо хоног бүр эдгээр цэгүүдэд өвс, тэжээл тавьж эхэлжээ.
2026 оны 1 дүгээр сарын 26-нд Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд хоёр хэсэг газар нийт 40 боодол өвс, мөн 1 дүгээр сарын 29-нд Манзуширын аманд 30 боодол өвс тавьсан байна. Ингэснээр нийт 120 боодол буюу 2.5 тонн өвс амьтдад өгчээ.
