Б.Энхбаяр сайд “Нүүрсний хулгай”-д ял сонссон зарим этгээд хангалттай ял аваагүй гэж үзэж байна
2026-01-30 14:011min

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ "Нүүрсний хулгай"-д ял сонссон зарим этгээд хангалттай ял аваагүй гэж мэдэгдэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга Н.Учралын хамт орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Баянхонгор аймагт иргэдийн асуултад хариулах үеэрээ цагаан сарын дараа эхний “Нүүрсний хулгай”-д ял сонссон этгээдүүд суллагдах гэж байгааг онцолжээ. Сайд Б.Энхбаяр эдгээр хүмүүс хангалттай ял аваагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд заримыг нь зүгээр торгоод, заримыг нь хатуу, олон жилийн хорих ялаар шийтгэдэг нь учир дутагдалтай гэж мэдэгдэв.
