Хэнтий аймагт алга болсон 13 настай хүүг цагдаагийнхан олжээ
2026-01-30 12:011min

Хэнтий аймагт алга болсон 13 настай хүүг цагдаагийн алба хаагчид олж, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн талаар мэдээлэл гарлаа.
Хэнтий аймагт алга болсон 13 настай хүүг цагдаагийн байгууллагын алба хаагчид олжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутад тус аймгийн цагдаагийн газарт хүү 07 цаг 50 минутын орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан ч эргэж ирээгүй талаар дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 21 цаг 20 минутын орчимд хүүг олж, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа эрсдэлээс болгоомжилж байхыг анхааруулж байна.
