“Сайхан ирээдүй” компанийн автобус алдагдсан хэрэг гарч, олджээ

2026-01-30 11:001min
20260130-110027-file.jpeg
Өнөө өглөө "Сайхан ирээдүй" ХХК-ийн автобус ариун цэврийн өрөө орох үед алдагдсан бөгөөд Авто тээврийн улсын байцаагчид шуурхай ажиллан олсон байна.

Өнөө өглөө буюу энэ сарын 30-ны 06:45 цагт “Сайхан ирээдүй” ХХК-ийн “Ч:27 Өвөрсогоот-Вокзал” чиглэлд үйлчлэхээр төлөвлөсөн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ариун цэврийн өрөө орох үед автобус алдагдсан хэрэг гарсан байна. Мэдээлэл хүлээн авснаас хойш Авто тээврийн улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл болон жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллаж, автобусыг олжээ.