Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн Улсын их баяр наадамд барилдсан бөхчүүдэд чимэг олгохоор болжээ.
Наадамд зодоглосон 512 бөхөөс найм давж үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьт “бууршгүй хүчит”, 7 давж их шөвөгт үлдсэн улсын арслан Ц.Содномдоржид “саруул сайжрах”, улсын гарьд Б.Гончигдамбад “хуурнин шуугигч”, 6 давж дунд шөвөгт шалгарсан улсын аварга Ч. Санжаадамбад “үнэн зоригт”, улсын аварга С.Мөнхбатад “цогт гарамгай”, улсын арслан П.Бүрэнтөгст “үнэн зоригт”, 5 давсан улсын харцага Б.Бат-Өлзийд “өсөх идөр”, улсын начин Э.Энхбатад “улам нэмэх”, улсын начин Д.Цэрэнтогтоход “өсөх идэр” чимэг тус тус олгохоор шийдсэн байна.