УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох бол мөн Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх товтой байна.
Мөн өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 цагт хуралдахаас өмнө тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүд хуралдаж байгаа юм.