Хар тамхины хэрэгт холбогдсон албан хаагчдыг албанаас нь чөлөөлжээ

2019-06-19 10:471min0
хар тамхи

Манай улсын хоёр дипломатчийг их хэмжээний хар тамхи хил давуулахыг завдсан хэргээр Герман улсад саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан тэднийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж байгаа, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна” гэх тайлбарыг өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй