Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Интернэйшнл Медикал Сентер” ХХК-ийн Интермед эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчил илэрсэн байна. Тиймээс уг зөрчилд нь зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ.
Мөн тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор энэ сарын 12-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.