Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө хоёр том хүн, дөрвөн хүүхэд галд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн Дархан сумын Малчин багт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг урд шөнө (2019.06.19) 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очсон байна.
Алба хаагчдыг очиход 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг 4 цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж ажиллажээ. Гал түймрийг 3 цаг 13 минут ажиллаж байж унтраасан байна.
Уг гал түймэрт тус багийн харьяат 63 настай Б /эрэгтэй/, 63 настай Х /эмэгтэй/, 6 настай Э хүү, 5 настай охид Г, А, 3 настай хүү Э нар өртөж нас барсан байна.
6 comments
ee hoorhii minee yasan haramsaltai medee bee?gvn emgenel ilerhiilyaa….
Харамсалтай аймшигтай байсан хүн л битгий байгаасай гэж бодож байлаа үнэхээр харамсалтай гүн эмэгнэл илэрхийлж байна
Burhan mini ymar aimar yum be um mani badmi hum
Um ma ni bad mi hum
eee burxan min. um sain amgalan boltugai.
Yamarch hetsvv yum dee eviidee um sain amgalan boltugai 🙁