Монголын Таеквондогийн шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин, туслах дасгалжуулагчийн хамтаар Увс аймгийн хүүхэд багачууд болон “Ойрадын хүч” клубын тамирчдад сургалт явуулж байна.
Сургалтад хамрагдаж буй хүүхдүүд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах таеквондогийн үзүүлэх тоглолтод оролцох аж. Энэхүү үзүүлэх тоглолтод 200 хүүхэд хамрагдах юм байна. Эдгээр хүүхдийн өмсөх иж бүрэн өмсгөл, техник хэрэгслийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ эрин” төслөөсөө гардуулсан байна.
Алс баруун хязгаарт таеквондогийн спорт хөгжих боломжийг олгож буй эдгээр хүмүүст таеквондогийн спортоор хичээллэгч мянга, мянган хүүхэд залуус, тэдний эцэг эхчүүд талархал илэрхийллээ.