Нийгэм

Хатгалд их хэмжээний цас орж зам даваа хаагджээ

Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнө (2019.05.24) их хэмжээний цас, бороо оржээ. Хатгал тосгоны нутагт өнөө өглөөний байдлаар сумын төвдөө 40-50 см, хөдөө багуудад 80 см-ээс 1 метр хүртэл цас орж Жанхайн болон Сантын зам даваа хаагджээ.

“Өнгөрсөн долоо хоногт орсон цас хайлаагүй байхад дахин их хэмжээний цас орсон тул мал бэлчээрлэх боломжгүй цагийн байдал хүндэрч эхэллээ. Цаашид мал өлдөх, шар усны үер болох зэрэг эрсдэл үүсч байна.

Сумын нөөц дуусч, аймгийн нөөцөөс өвс тэжээлийг татаж байгаа боловч цас ихтэй байгаа тул автомашин явах хүндрэлтэй байна” гэдгийг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close