Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-ны өдөрт шилжүүллээ. Ингэснээр хоёрдугаар сарын 5-8-ныг дуустал амралтын өдөр болж, амралтын өдрүүдтэйгээ нийлээд энэ жилийн Цагаан сараар 6 хоног амрахаар болж байна.