АНУ-ын эрдэмтэд бага насны хүүхдүүд урт хугацаагаар дэлгэц ширтэх нь тэдний өсөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгааг шинжлэх ухааны JAMA Pediatrics сэтгүүлд бүрэн эхээр нийтэлсэн бөгөөд зургаан жилийн ажиглалтын үр дүнд 2-5 насны хүүхдүүд өдөрт хоёроос дээш цагаар гар утсаар тоглож, эсвэл зурагт үздэг хүүхдүүдийн өсөлт хөгжил хоёроос бага цаг дэлгэцтэй харьцдаг хүүхдүүдээс хамаагүй бага болохыг тогтоосон байна.
Судалгааг 2008- 2010 онд жирэмсэн байсан 2441 эхтэй харилцан тохиролцон эхлүүлсэн бөгөөд тэдгээр эхчүүдээс мэндэлсэн хүүхдүүдийн тэгээс таван нас хүртэлх бүхий л эмнэлгийн үзлэгт орсон мэдээллүүдийг хянаж, цуглуулан дүгнэжээ. Судлаачид хоёр настайгаасаа өдөрт гурваас дээш цаг гар утас, зурагт зэрэг технологитой олон цагаар харьцсаар ирсэн хүүхдүүдийн хөгжил таван настай болох үедээ дээрх технологиудтай бага харьцсан хүүхдүүдээс хоцрогдолтой болж өсдөг болохыг олж мэджээ.
Бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөд тэдний ярианы чадвар, бусдад өөрийгөө илэрхийлэх байдал, алхаа гишгээ, биеэ хүссэнээрээ удирдан хөдөлгөх зэрэг багтдаг аж. Судалгааны багийн эрдэмтэн Калгари их сургуулийн профессор Шери Медиган “Судалгааны явцад бид сүүлийн арван жилийн турш шинээр мэндэлсэн хүүхдүүдийн талаас илүү хувь нь дэлгэцтэй харьцах хэвийн хэмжээг хэтрүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг анхаарч өдөрт хамгийн ихдээ нэгээс дээшгүй цаг зурагт үзэх эсвэл гар утас хэрэглүүлж заншвал зохилтой. Энэ нь хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө түргэн хоол бага өгдөгтэй адил юм. Аль алийг нь хэтрүүлбэл сөрөг үр дагавартай” гэжээ.
Эх сурвалж: CNN